EIU & GCED

Олон улсын ойлголцлын боловсрол (EIU) нь энх тайвны соёлыг сурталчлах, цогц олон талт боловсролыг эзэмшүүлэх санаа юм. EIU нь энгийнээр авч үзвэл дайнгүй байж, энх тайвны тухай ойлголт өгөх зорилготой, жинхэнэ энх тайвны талаарх үзэл баримтлалын ойлголт юм. EIU нь иргэдийн оролцоотой ардчилал, хүний эрх ба нэр төр, нийгэм, эдийн засгийн тэгш байдал, экологийн тогтвортой байдал, зөрчлийг тайван замаар зохиуцуулахыг дэмждэг. Тиймээс, EIU нь нөхцөл байдлаас хамааран дэлхийн боловсрол, олон улсын боловсрол, энх тайвны боловсрол эсвэл дэлхийн иргэний боловсрол гэж харилцан сольж нэрлэгддэг.

Дэлхийн иргэний боловсрол (GCED) нь суралцагчдыг дэлхийн иргэн болоход бэлдэн бүс нутгийн нийгэм болон олон улсын нийгмийг илүү шударга, тайван тогтвортой газар болгон өөрчлөх зорилгоор хувисган цогц сурган хүмүүжүүлэх арга зүй юм. GCED нь “мэдлэгээр (танин мэдэхүйн хүрээ) оюун ухаанд (нийгэм-оюун ухааны хүрээ) хүрч, энэ нь эерэг өөрчлөлтөд хүргэн үйлдэл болж гарахыг (үйл ажиллагааны хүрээ)” дэмжсэнээр суралцагчдыг нийгмийн өөрчлөлтийг төлөөлөх цөм болгох зорилготой юм. GCED нь суралцагчдыг орон нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлын цаад эрх мэдлийн хэлэлцүүлгүүдэд шүүмжтэй хандаж тэдгээрийн үндсийг хөндөн шийдвэрлэж, улмаар нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад дэмжинэ.

UNESCO core learning domains of GCED
Сургалтын хүрээ Зорилго
Танин мэдэхүй Дэлхийн, бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн асуудлууд ба олон улс орон, хүн амын харилцан холбоо болон харилцан түншлэлийн талаарх мэдлэг, ойлголт, шүүмжлэлтэй сэтгэлгээг эзэмших
Нийгэм-оюун ухаан Нийтлэг хүн төрөлхтний харьяалагадах, үнэт зүйл ба үүрэг хариуцлагаа хуваалцах, санал нийлэх, эв нэгдэх, ялгаа болон олон төрлийн онцлогыг хүндэтгэх ур чадварыг төлөвшүүлэх
Зан үйл Илүү тайван, тогтвортой дэлхийн төлөө орон нутаг, үндэсний болон олон улсын түвшинд ёс зүйтэй, хариуцлагатай, идэвхтэй байх