Дэлхийн боловсролын Ази, Номхон далайн бүсийн багш нарын солилцоо (APTE) нь БНСУ болон Ази Номхон далайн бүсийн 7 улс (Камбож, Индонез, Лаос, Малайз, Монгол, Филиппин, Тайланд) хоорондын багш солилцооны хөтөлбөр юм. Тухайн улсын боловсролын яамнаас сонгон шаргаруулагдсан солилцооны багш нь 3~4 сарын турш хүлээн авагч сургуульд томилогдон тухайн газрын хүлээн авагч сургуулын багш нартай хамтран багшлах болно. APTE нь тус оролцогч улсын сурган хүмүүжүүлэгчдийн талаарх дэлхийн чадавхийг бэхжүүлэхээс гадна, өөр өөр соёлыг хүндэтгэж сурах, боловсролын харьцуулсан үзэл бодол болон соёл хоорондын харилцааны ур чадварыг хөгжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилтууд(SDGs) болон Боловсрол 2030-д хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Нийгмийн өөрчлөлтийг бий болгоход багш нар чухал үүрэг гүйцэтгэж ирээдүй хойч үедээ илүү шударга, тайван, тогтвортой ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулах дэлхийн иргэн болгон бэлтгэх ажилд багш нарын асар их нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч, APTE нь багш нарыг өөрсдийгөө болон түүний сурагчид, сургуулиуд, орон нутгийн болон олон улсын нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход чиглүүлснээр олон улсын багш солилцоог дамжуулан багш нар өөрсдөө дэлхийн иргэн болоход бэлтгэх зорилготой байна.