NETS Танилцуулга

Багш, оюутанд зориулсан сүлжээ (NETS) бол дэлхийн боловсролын Ази, Номхон далайн бүсийн багш нарын солилцооноос (APTE) олж авсан мэдлэг болон туршлагаа хуваалцах, боловсролын солилцооны цахим нийгэмлэгийг бий болгох зорилгоор Ази, Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төвийг (APCEIU) боловсруулсан бөгөөд багш, оюутан, сургууль хоорондын харилцан үйлчлэл, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. NETS нь олон төрлийн цахим хэрэгслээр дамжуулан гишүүддээ хил дамнасан боловсролын сүлжээг бий болгох, Олон улсын ойлголцлын боловсрол (EIU) болон Дэлхийн иргэний боловсролын (GCED) талаар сурч дадахыг хурдасгах, хамтын түншлэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх боломжийг олгодог.

Main features
  • Багш ба сурагчын сүлжээ

    NETS нь ижил төстэй сонирхол бүхий багш, оюутанд хил дамнан харилцан уялдаатай байж болох сүлжээг бий болгох цахим платформийг хангаж байна. NETS-ийн багш болон оюутан нь олон төрлийн цахим нийгэмлэгт идэвхтэй оролцсоноор GCED-ийг хамтран сурч дадах боломжтой.

  • APTE хөтөрбөрийн оролцогч болон төгсөгчдийн дэмжлэг

    NETS нь APTE хөтөлбөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн цахим сургалтууд, залгамж үйл ажиллагаануудаас гадна хуримтлагдсан APTE-ийн өргөн хүрээний эх сурвалжинд суурилсан материалаар дамжуулан өнгөрсөн, одоо, ирээдүйн APTE-ийн оролцогчдод хамгийн сайн дэмжлэг үзүүлдэг. .

  • Цахим материалаар GCED-д суралцах боломжийг олгох

    NETS нь багш, оюутнуудад GCED-ийн олон төрлийн цахим материалуудыг хангаснаар олон төрлийн боловсролын орчинд илүү сайн, хялбар GCED-г сурч дадах болно. APTE-ийн шилдэг туршлага, APTE болон GCED-тэй холбоотой лекц, ном, мэдээ, нийтлэл зэрэг олон төрлийн материалаар дамжуулан NETS нь анги, сургуулиас гадна өдөр тутмын амьдралдаа GCED-ийг судалж дадах үнэлж баршгүй боломжийг олгодог.